.:-Town.mn-:.
2018 оны 08 -р сарын 21. Лхагва 09:47
Хөлбөмгийн дэлхийн аварга эхлэхэд 9 хоног үлдлээ     |     Тарган малын мах тахианы махнаас ч хямд     |     УИХ-ын чуулганд мэдээлэл хийлээ     |    
Нүүр / Дэлхийн

АНУ-д зургаан ихэр мэндэлжээ

“Washington Post” сонины мэдээлснээр АНУ-ын нэгэн гэр бүл хүүхэдтэй болох гэж 17 жил хүлээжээ. Харин саяхан бурхны бэлэг гэлтэй тэд гурван хүү, гурван охиныг өлгийдөн авсан байна. 

Нигериэс гаралтай Ажибола, Адебойя Тайво нар Виржиния мужийн Ричмонд хотноо амьдардаг.

40 эмч нараас бүрдсэн баг 30 долоо хоногтой жирэмсэнд тавдугаар сарын 11-нд хагалгаа хийж, хүүхдүүдийг эсэн мэнд төрүүлжээ. 

Одоо эх, хүүхдийн биеийн байдал сайн байна. Хэдийгээр ээжийг нь эмнэлгээс гаргасан байгаа ч хүүхдүүдийн эрүүл мэндийг хянах үүднээс эрчимт эмчилгээний тасагт байгаа аж.   

Нярайчуудын хамгийн бага нь 500 грамм, хамгийн том нь  нэг килограмм жинтэй юм байна.

Зургаан ихэр төрөх тохиолдол ховор байдаг. Ричмонд эмнэлэгт мэндэлсэн дээрх зургаа нярай ч анхны тохиолдол болоод байгаа юм байна. 

2015 онд АНУ-д дөрвөн сая хүүхэд мэндэлсэн гэсэн судалгаа байдаг. Зөвхөн 24 тохиолдолд дөрөв ба түүнээс дээш ихэр мэндэлжээ.

Эх сурвалж: Вашингтон Пост

Сэтгэгдлүүд
Буцах